Booking guide
Лизингээр хувааж
төлөх заавар

Хиймэл оюун ухаанд суурилсан эрт илрүүлэг

Хиймэл оюун ухаанд суурилсан эрт илрүүлгийн багц шинжилгээг хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хийж байна.

Хиймэл оюун ухаан ашиглан урьдчилан сэргийлэх үзлэгийг шинэ түвшинд гаргах нь

НУРА эрт илрүүлгийн төв нь өнөөгийн завгүй амьдралын хэв маягт нийцүүлэн зохион байгуулагдсан үйлчилгээг хүн бүрд хүргэх зорилготой. НУРА эрт илрүүлгийн төвийн ашиглаж буй хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж нь таны шинжилгээний үр дүнг баталгаатай, үнэн зөв боловсруулах бөгөөд хүний биеийн онцлогийг тусгасан, тав тухтай байхаар бүтээгдсэн.

AI буюу Хиймэл оюун ухааны технологи

Эрүүл мэндийн технологийн дараагийн том шилжилт хөдөлгөөн нь хиймэл оюун ухаан бөгөөд FUJIFILM энэ чиглэлд тэргүүн эгнээнд алхаж байна.

Эрт илрүүлэг, эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэл, эрүүл мэндийн судалгааны болон өвчлөлийн тоон үзүүлэлтүүдийг боловсруулах, цаашлаад робот мэс засалд нэвтрүүлэн өргөн хэрэглэж байна. Дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж, шинжилгээ, оношилгоонд хиймэл оюун ухаан ашиглан, орчин үеийн дэвшилтэт технологийг Монгол Улсад нэвтрүүлсний тод жишээ нь НУРА эрт илрүүлгийн төв юм. Тус төвийн хиймэл оюун ухааны технологи нь шинжилгээний үйл явцыг илүү аюулгүй, үнэн зөв болгосноор өвчтөн болон эмчид үр дүнг боловсронгуй болгож өгдөг. НУРА төвийн компьютерт томографи, хөхний рентген, бүтэн биеийн бүтэц ясны сийрэгжил оношлох Декса аппаратууд AI буюу хиймэл оюун ухаанд суурилсан.

Хиймэл оюун ухаан (AI) нь хүний сэтгэн бодох үйлдэлтэй ижил төстэй зарчмаар ажилладаг компьютерын программ хангамжаар бүтээгдсэн технологийн төрөл юм.

Машин сургалт нь өгөгдсөн мэдээллийг тусгай зааварчилгаа буюу программ ашиглалгүйгээр тухайн өгөгдлийн нийтлэг шинж төлөв дээр үндэслэн судалж, дүгнэдэг. FUJIFILM Healthcare-н төхөөрөмжүүд их хэмжээний зүраг болон өгөгдөл цуглуулж, ангилж, шинжилдэг тул урьдчилан таамаглах чадвар сайжирсаар байна.

Гүн сургалт нь машин сургалтын техникүүдийн нэг юм. Энэ нь програмд даалгаврыг давтан гүйцэтгэхийн тулд 'хиймэл мэдрэлийн системийн сүлжээ' ашигладаг. Дата дээр гүнзгий боловсруулалт хийж, илүү нарийвчлалтай үр дүнг гаргадаг. Гүн сургалтын техник нь машинуудад зургийг боловсруулах, бага нягтралтай зургийн нягтралыг нэмэгдүүлэх, хавдрыг эрт илрүүлэхэд тусалдаг.

FUJIFILM Healthcare -ийн дүрс оношилгооны зургуудын арвин мэдээлэлтэй сан болон тус салбар дахь олон арван жилийн туршлага нь дүрс оношилгооны эмч нарыг болон бусад салбарын эмч нарыг чадавхжуулах дэвшилтэт хиймэл оюун ухааны технологийг хөгжүүлэхэд тусалсан. Бидний хэрэглэдэг хиймэл оюун ухаан нь зургуудыг илүү үр дүнтэй, үнэн зөв унших боломжийг олгож, хурдан бөгөөд ухаалаг шийдвэр гаргахад дэмжлэг болдог.

Үүний дараа дүрс оношилгооны нарийн мэргэжлийн эмч давхар хянадаг нь НУРА төвийн давуу тал буюу “AI + Эмч” хослол оношилгоо болдог.

AI технологи нь бага тунтай рентген цацраг ашиглах боломжийг бидэнд олгосноор эрт илрүүлэг хийх процессыг аюулгүй болгодог. Илүү тод дүрсийг өмнө нь өндөр тунтай рентген цацраг ашиглан гаргадаг байсан бол одоо хиймэл оюун ухааны тусламжтайгаар хамгийн бага тунт рентген цацраг ашиглан эрт илрүүлэг хийж байгаа нь хавдрыг эрт үед илрүүлэх процессыг аюулгүй болгож чадсан.

Хэт бага-тунт шинжилгээ

Ердийн үед хэт бага тунт рентген цацраг ашиглан зураг авахад дүрсийн чанар муу, өөрчлөлт бүхий тохиолдлыг анзаарахгүй, илрүүлэхгүй байх магадлалтай байж болдог.

Өндөр-тунт шинжилгээ

Өндөр тунтай рентген цацраг ашиглан шинжилгээг хийснээр эмгэг өөрчлөлт бүхий тохиолдлыг илрүүлэх магадлалтай боловч цацрагийн ачаалал нэмэгдэх нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх сул талтай.

Хиймэл оюун ухаанаар сайжруулсан хэт бага-тунт рентген цацрагаар авсан зураг

Хэт бага -тунт рентген цацраг ашиглан шинжилгээг хийж, хиймэл оюун ухааны тусламжтайгаар зургийг дүрслэлийн сайжруулж боловсруулснаар эмч нарт хэвийн бус өөрчлөлтүүдийг эрт илрүүлэх боломжийг нэмэгдүүлдэг.

Хэт бага тунт рентген цацраг гэдэг нь хэр бага вэ?

Уушгины КТ-ийн шинжилгээний маш бага тун 0.1mSv бөгөөд энэ нь энгийн КТ-ийн шинжилгээнд ашигладаг рентген цацрагийн тунтай харьцуулахад

50 дахин бага

REiLi нь гүн сургалт болон Fujifilm-ийн өргөн цар хүрээ бүхий дүрс таних өгөгдлийн санг ашиглан хэвийн бус өөрчлөлтийг автоматаар илрүүлэх боломжтой хиймэл оюун ухааны технологи юм. Энэ нь эмч нарт өөрчлөлт бүхий хэсгийг үнэн зөв таньж, дүрс оношилгооны эмч нарын дүгнэлт бичихэд зарцуулах цагийг багасгахад тусална.

50.000 хүний 400 сая өгөгдлөөр хөгжүүлсэн REiLI нь олон арван зургийг маш богино хугацаанд боловсруулан хэвийн зураглалтай харьцуулснаар, хэвийн бус байх магадлал өндөртэй өөрчлөлтүүдийг ялгадаг.

FCT PixelShine нь Гүн суралцах алгоритмд суурилсан зураг боловсруулах программ бөгөөд бага тунт рентген цацраг ашиглан шинжилгээ хийсэн зургийн чанарыг сайжруулдаг. Илүү тод дүрсийг өмнө нь өндөр тунтай рентген цацрагийг ашиглан боловсруулдаг байсан бол бага тунт рентген цацрагийг ашиглан авсан шинжилгээний зургийн чанарыг FCT PixelShine-ийн тусламжтайгаар сайжруулдаг.

КОМПЬЮТЕРТ ТОМОГРАФ
ДИЖИТАЛ МАММОГРАФ

Аюулгүй • Нарийвчлалтай • Богино хугацаанд • Цацрагийн тун бага

Компьютерт томографи нь эмч нарт дотор эрхтнийг ердийн рентген зурагнаас хамаагүй илүү нарийвчлан шинжлэх боломжийг олгодог. Энэ нь хүний биеийг тойрон янз бүрийн өнцгөөс олон тооны үечилсэн зураг авч боловсруулан нэгтгэж шинжилгээнд багтсан биеийн хэсгийг 3D орон зайд бүтэн дүрсэлж харуулдаг. КТ-ийн төхөөрөмж нь таныг амьсгалаа 14 секунд л барих хугацаанд өндөр хурдаар зургийг авч боловсруулдаг. Рентген цацрагийн тунг 50 дахин багасгаж, бусад КТ-тай харьцуулахад 97%-иар бууруулсан цацрагийн маш бага -тунг ашиглан ердөө 14 секундэд шинжилгээ хийгддэг.

ТУХГҮЙ БАЙДАЛ ҮҮСГЭХГҮЙ БАЙХААР БҮТЭЭГДСЭН

КТ-ийн шинжилгээг хийх явцад танд ямар нэг тухгүй, түгшүүртэй мэдрэмжийг төрүүлэхгүй. Төхөөрөмжийн гантри (орох хэсэг) нь бусад аппараттай харьцуулахад том хэмжээтэй тул хязгаарлагдмал давчуу (claustrophobia) орчноос айх айдсын мэдрэмжийг бууруулна.

Өндөр хурдны шинжилгээний нарийвчлал

КТ нь хамгийн сүүлийн үеийн 3D дэвшилтэт технологийг ашигладаг бөгөөд таны биеийн хэсгүүдийг 7-8 секундэд өндөр хурдтайгаар, олон талаас нь дүрслэн, нарийвчилсан зургийг авдаг.